Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1977 оны энэ өдөр БНМАУ, Бүгд найрамдах Бенин улстай дипломат харилцаа тогтоожээ.

2000 - Монгол-Хятадын хамгийн том хамтарсан хөрөнгө оруулалттай байгууламж болох Төмөртийн хүдрийн уурхайн суурь тавих ёслолыг Монгол Улсын Сүхбаатар аймагт хийв. Ёслолд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй нар оролцжээ.

2011 - БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю Хуняаог албан тушаалаас нь чөлөөлж, уг албанд Ван Сяолунг томилж байжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1921 оны энэ өдөр одоогийн Иран улсын үндэс суурийг тавьсан Хорасаны өөртөө засах улс албан ёсоор байгуулагджээ.

1966 – Зөвлөлтийн “Луна-10” хиймэл дагуул сарыг тойрсон дэлхийн анхны сансрын хөлөг болов.

1989 – Палестины үндэсний зөвлөлийн төв хороо Ясир Арафатыг өөрийгөө зарлан тунхагласан Палестин улсын Ерөнхийлөгчөөр сонгожээ.

1996 - Борис Ельцин, Александр Лукашенко нар Орос, Беларусын нийгэмлэг байгуулах гэрээнд гарын үсэг зурав.

2014 – Австралийн дээд шүүх хүмүүс хүйсээ тодорхойгүй гэж тодорхойлж болохыг албан ёсоор зөвшөөрчээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм. Энэ өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, шинэ гэр, байр авах, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийхэд сайн. Харин газар ухах, уул овоо тахих, худаг гаргахад таагүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.