Монголын ахмад дайчид Буриадын Ялалтын баярт оролцоно

Монголын ахмад дайчид Буриадын Ялалтын баярт оролцоно

ОХУ-ын Буриадын Восток-Телеинформ агентлагаас Монголын төлөөлөгчид энэ сарын 9-нд Улаан-Үдэд болох Ялалтын баярын арга хэмжээнд оролцоно гэж мэдээллээ.

Мэдээнд дурдсанаар манай улсаас 70 гаруй ахмад дайчин баярын жагсаал үзэж сонирхох юм байна.
Энэ нь цар тахал эхлэснээс хойш анх удаагаа Монголын төлөөлөгчид Ялалтын баярт оролцож байгаа хэрэг юм.

Цар тахлаас өмнө хоёр улс Халхын голын дайнд зориулсан “Ялалтын замаар” аяллын төсөл хэрэгжүүлэх гэж байсан ч цуцлагдсан. Энэ аялал Буриадын Гусиноозерскоос эхлэж, Буйр нуурт төгсөх ёстой байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.