Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүчний байгууллагын удирдлагуудад үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, ХЗДХЯ болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй зарим байгууллагын удирдлагатай уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч байгаа өөрчлөлт болон дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж байгаа ажлын талаар илтгэл, танилцуулга сонслоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бие бүрэлдэхүүний мэргэжил, ур чадвар, ёс суртахуун, сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлэх, хамтарсан дадлага, сургуулийг тогтмол явуулж байх зэрэг үүрэг, чиглэл өгөв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.