Өнөөдөр болох үйл явдлууд
Тавдугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм:
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Монгол оронд тархсан шавжийн олон янз байдал” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ. Утас: 92016464
Сүхбаатарын талбайд 31 дэх удаагийн "Үндэсний номын баяр" эхэлнэ.
9.00 цагт МУБИС-ийн Төв байранд "Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
9.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулахад аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгчдийн оролцоо” форум болно. Утас: 99931267, 88025092
10.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны V байранд Нийслэлийн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвийн нийгмийн ажилтан, албан хаагчдын шилдэг илтгэл, ур чадварын уралдаан болно. Утас: 96055650
10.00 цагт “Acore” төвд Говь-Алтай аймгийн зохиолчдын анхдугаар чуулга уулзалт болно. Утас: 95110223
11.00 цагт Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимфпийн наадмаас чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртсэн ОУХМ Н.Эрхэмбаяр тэргүүтэй Монголын баг тамирчид эх орондоо ирнэ.
11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн эхэлнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д СТА Ж.Мэндбаяр Монгол Улсад анх удаа Хөөмийн пянз гаргаж байгаа талаараа мэдээлнэ.
11.40 цагт “Бодь” цамхагт Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хамгийн өндөр шагналын сан бүхий "Үндэсний цомын төлөөх барилдаан"-ыг зохион байгуулах талаар мэдээлнэ.
12.00 цагт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-гээс нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэх зорилгоор хаврын тарилтыг эхлүүлнэ. Утас: 90344344
12.00 цагт “Bluemon” төвд Тэгри Чину олон ангит киноны хэвлэлийн хурал болно.
15.00 цагт ГХЯ-нд НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн үйл ажиллагааны стратегийн хөтөлбөрт гарын үсэг зурах ёслол болно.
15.00 цагт Скайресортын “АСЕМ гэр” хурлын танхимд “Монгол Улсын барилгын төслийн бизнес хөгжүүлэлт” хурал болно.
Төрийн ордонд
9.30 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн “А” танхимд Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэвлэлийн хурал хийнэ.
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.