"Тоёота" маркийн дөрвөн автомашин шатжээ.
Баянзүрх дүүргийн 2-р хороонд байрлах "Гэгээ" сургуулийн арын хашаанд "Тоёота" маркийн дөрвөн автомашин шатжээ.
Тодруулбал, өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны 06:00 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт "Автомашин шатаж байна" гэх дуудлага ирсэн байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10-р ангийн баг дуудлагын дагуу очиход задаргааны сэлбэгт ашигладаг улсын дугааргүй гурван ширхэг “Тоёота Королла”, нэг ширхэг “Тоёота пробокс” автомашин шатаж байсан аж.
Гал түймэр унтраах баг галыг шуурхай унтраасан байна.
Галын шалтгааныг Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Галын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Шалгалт хийж байгаа" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.