БНСУ, АНУ-ын цэргийнхэн Япон тэнгис рүү хоёр пуужин харвалаа

БНСУ, АНУ-ын цэргийнхэн Япон тэнгис рүү хоёр пуужин харвалаа

Умард Солонгосын ээлжит пуужингийн туршилтын хариуд БНСУ, АНУ-ын цэргийнхэн Япон тэнгис рүү хоёр пуужин харвалаа.

"Баллистик пуужин харваж өдөөн хатгасан үйдлийн хариуд "Elephant Walk" агаарын цэргийн хүчний сургууль хийж, АНУ, БНСУ газар-газар ангиллын пуужин харвасан" гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдсэн байна.

БНАСАУ өнөө өглөө Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харвасан. Пуужингуудыг орон нутгийн цагаар 6.00, 6.37, 6.42 цагийн орчимд Пёньяны “Сунан” олон улсын нисэх онгоцны буудлын бүсээс харважээ.

Умардын туршилтын хариуд харвасан пуужингуудын нэг нь Өмнөд Солонгосын "Хёнму-2", хоёр дахь Америкийн “ATACMS” тактикийн пуужингийн цогцолборын пуужин байсан гэж мэдээлж байна.

БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, пуужингуудыг холбоотон улсуудын зэвсэг хүчин БНАСАУ-ын "өдөөн хатгасан цаашдын үйлдлүүдийг тогтоон барих", "нэн даруй цохилт өгөх чадварыг харуулах" зорилгоор  харважээ. Пуужингуудыг хэдэн цагт харвасан талаар мэдээлэл өгөөгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.