БНАСАУ-ын асуудлаарх тогтоолын төсөлд Хятад, Орос хориг тавив

БНАСАУ-ын асуудлаарх тогтоолын төсөлд Хятад, Орос хориг тавив

БНАСАУ-ын хүмүүнлэгийн байдлыг дордуулахгүйн тулд Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ тус улсын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тогтоолын төслийн санал хураалтад хориг тавих эрхээ ашиглажээ.  

Энэ тухай БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Жан Зюнь пүрэв гарагт АЗ-ийн хурлын үеэр мэдэгдсэн байна. 

“Одоогийн нөхцөлд БНАСАУ-д нэмж хориг арга хэмжээ авах нь асуудлыг шийдэхэд тус дөхөм болохгүй бөгөөд зөвхөн сөрөг үр дагавар, хурцадмал байдалд хүргэнэ. Нэмэлт хориг арга хэмжээ мөн хүмүүнлэгийн байдлыг улам дордуулна, ялангуяа БНАСАУ-д “COVID-19”-ийн халдвар тархаад байгаа энэ үед улам дордуулна" гэж Хятадын дипломатч цохон хэлжээ. Тэрбээр мөн нэмж хориг тавих нь “умард солонгосчуудын байдлыг дордуулна, тиймээс энэ нь зөв, хүмүүнлэг шийдвэр биш юм” гэж цохон тэмдэглэсэн байна.

"Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хүйтэн дайны үеийн сэтгэлгээгээ орхиж, буруу замаасаа гарахыг бид холбогдох бүх улс оронд уриалж байна" гэж Жан Зюнь үргэлжлүүлэн хэлжээ.

БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай АНУ-ын санаачилсан тогтоолын төслийн санал хураалтыг НҮБ-ын АЗ  пүрэв гарагт явуулжээ. Уг санал хураалтад ОХУ мөн хориг тавих эрхээ ашигласан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.