"Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэл"-ийн уулзалт болно

"Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэл"-ийн уулзалт болно

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” арга хэмжээ “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болох аж.

Уг арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газраас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын хөгжлийн бодлого, арга хэмжээг олон улсын байгууллагуудын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээтэй уялдуулах, үр дүнг сайжруулах зорилгоор Европын холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байна.

Тус уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Дэлхийн банк, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.