ЕХ Оросын, далайгаар тээвэрлэх нефтид хориг тавихаар тохиролцжээ.

ЕХ Оросын, далайгаар тээвэрлэх нефтид хориг тавихаар тохиролцжээ.

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Оросын, далайгаар тээвэрлэх нефтид хориг тавихаар тохиролцжээ.

Даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлсэн ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү тохиролцоонд хүрчээ. Талууд ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх нэмэлт хориг арга хэмжээний хүрээнд энэ оны эцэс гэхэд нефтид хориг тавих талаар хэлэлцсэн юм.

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийн мэдэгдсэнээр, удирдагчид Оросоос ЕХ руу нийлүүлэх нефтийн экспортод хориг тавихаар тохиролцсон бөгөөд энэ нь тус улсаас импортлох нефтийн 2/3 гаруйг хамрах тул “дайны машин”-ыг нь санхүүжүүлэх томоохон эх үүсвэрийг тасална.

Харин уг хоригт хоолойгоор нийлүүлдэг нефтийг оруулаагүй байна. Оросын нефтийг бүрэн хориглох саналын хувьд Унгарийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Ийм арга хэмжээ нь эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулна гэж тус улс мэдэгдсэн байна. Унгар нь Оросын нефтийг хоолойгоор нийлүүлэн авдаг. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.