Япон улс ирэх жуулчдын тоог 30 мянгад хүргэнэ
Японы Засгийн газар ирэх 7 дугаар сараас эхлэн өдөр тутам хилээр нэвтрэх хүний хязгаарлалтыг 20 мянгаас 30 мянга болгон нэмэгдүүлэх талаар судлаж байна.
Тодруулбал, тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдээлэхдээ, хилээр нэвтрэх хяналтыг сулруулж, 6 дугаар сарын 1-ний өдрөөс хилээр өдөрт нэвтрэх хүний хязгаарлалтыг 20 мянга болгож, 7 дугаар сарын 1-ний өдрөөс энэ тоог 30 мянга болгон нэмэгдүүлэхээр төлөвлж байна гэв.
Тус улс 2021 оны 1 дүгээр сараас эхлэн хилээр нэвтэрч буй бүх иргэдийг шинжилгээнд хамруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ журам энэ оны 5 дугаар сард дуусгавар болсон.
Япон улс гадаадын орнуудыг цар тахлын нөхцөл байдлаас нь хамаарч цэнхэр, шар, улаан гэсэн гурван түвшинд хуваан авч үзэж байв.
Эдгээрийн дотор БНХАУ, АНУ, БНСУ зэрэг эрсдэл багатай 98 орноос ирж буй иргэдийг шинжилгээ өгөх болон гурван өдөр тусгаарлагдах шаардлагаас чөлөөлсөн.
Дунд зэрэг эрсдэлтэй буюу “шар” түвшний Энэтхэг, Египет зэрэг 99 орноос ирсэн иргэд гурван тун хийлгэсэн байх тохиолдолд зөвхөн шинжилгээ болон гурав хоногийн тусгаарлалтаас чөлөөлж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.