С.Амарсайхан: Ажлын хэсэг байгуулж, махны үйлдвэрүүдэд шалгалт хийнэ
Засгийн газар өнөөдөр /2022.05.31/ ээлжит бусаар хуралдаж байна. Тэгвэл хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газрын хуралдаанаас Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Ажлын хэсэг байгуулах, ялангуяа сүүлийн үед яригдаад байгаа мах, хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотойгоор Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулах шийдвэр гарсан. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас хүн амын хүнсний хэрэгцээг хангах цогц асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Би өчигдөр МХЕГ, ШӨХТГ-ын дарга нартай уулзсан. Зарим иргэдийн гомдолтой холбоотойгоор үйлдвэрт хяналт, шалгалт хийх даалгавар өгсөн. Цаашид тогтмол хяналт, шалгалтыг хийж байх шаардлагатай байна" гэлээ.
Түүнчлэн "Эмээлт орчимд нийт 32 мах бэлтгэх, нядлах, боловсруулах үйлдвэр байна. Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуй байна. Гэхдээ асуудал зөндөө байна. Анх удаа ч яригдаж байгаа асуудал биш юм. Хяналт шалгалтын ажил ч олигтойхон хийгдээгүй асуудал бий" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.