Ухань хот хэвийн амьдралдаа орлоо

Ухань хот хэвийн амьдралдаа орлоо

Шинэ төрлийн коронавирусний халдвар анх эхэлсэн БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хот хөл хорио дуусаж, хэвийн амьдралдаа бага багаар орсоор байна.


Хүмүүс гудамжаар зугаалж, үсчин, зах, худалдааны төвүүд нээгджээ.


Гэхдээ мэдээж эрүүл мэндийн шалгалт хийсээр байгаа.


Зарим дүүргийг тусгаарласан хашааг аваагүй байгаа ч иргэд хашаа даван, харьцсаар байна.


Төмөр замын үйлчилгээ сэргэсэн. Гаднаас ирж байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэгт оруулна.

Харин Ухань хотын иргэд өөрсдөө энэ сарын 8-наас бусад муж, хотод аялж болох юм.

Дөрөвдүгээр сарын 8-нд хориг цээр бүр мөсөн цуцлагдана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.