БНСУ-ын Засгийн газар жолооч нартай тохиролцоонд хүрсэн

БНСУ-ын Засгийн газар жолооч нартай тохиролцоонд хүрсэн

БНСУ-ын Ачааны машины жолоочдын үйлдвэрчний эвлэл мягмар гарагт Засгийн газартайгаа тохиролцоонд хүрч, долоо хоног үргэлжилсэн ажил хаялтаа зогсоолоо.

Үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баталгаажуулсан тарифын тогтолцоог сунгахыг зөвшөөрсний дараа жолооч нар шууд ажилдаа орно гэв.

Хэлэлцээний дагуу тус улсын Зам тээврийн яам шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй дарамтыг бууруулахын тулд жолооч нарт татаас олгоно хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.

Талууд дөрвөн удаа хэлэлцээ хийсний эцэст мягмар гарагийн орой тохиролцоонд хүрчээ.

Тус улсад ачааны машины олон тооны жолооч нар энэ сарын 7-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлаж, шатахууны үнэ өсөөд байгаа энэ үед үндсэн цалинг баталгаажуулах тарифын тогтолцоог Засгийн газраасаа шаардаад байсан юм.

Ажил хаялтын улмаас тус улсын аж үйлдвэрийн салбар 1.2 тэрбум ам.долларын алдагдалд оржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.