БНСУ-ын Цагдаагийн газраас И Гунаас байцаалт авсан
БНСУ-ын Цагдаагийн газраас Украинд ОХУ-ын эсрэг байлдаж байгаад эх орондоо эргэн ирсэн тусгай албаны ахмад асан И Гунаас байцаалт авсан гэдгээ мэдээллээ.
И Гун энэ сарын 10-нд өөрөө Сөүл хотын Цагдаагийн газарт очиж, хил хууль бусаар нэвтэрсэн, Украинд очихыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн хэргээ хүлээн зөвшөөрчээ.
Тэрээр гуравдугаар сарын эхээр Украинд очсон. Тэнд Гадаад цэргийн отрядад алба хааж, байлдаанд оролцсон юм. Шархадсан тул эмчилгээ хийлгэхээр БНСУ-д тавдугаар сарын 27-нд харьсан.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хууль бусаар Украинд очсон хэрэгт нь 10 сая воны торгууль, нэг жилийн хорих ял төлөвлөөд байгаа.
Харин Донецкийн БНУ-ын Шүүхээс түүнд эчнээ цаазын ял оноох магадлал өндөр байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.