Улаанбаатар хотод  АИ-92 автобензин 27 хоногийн нөөцтэй

Улаанбаатар хотод  АИ-92 автобензин 27 хоногийн нөөцтэй

Улсын хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар 140,142 тн шатахууны нөөцтэй байна.

Энэ нь А-80 автобензин 10,297 тн, АИ-92 автобензин 49,404 тн, АИ-95 автобензин 5,273 тн, ДТ 71,772 тн буюу АИ-92 автобензиний 37, АИ-95 автобензиний 40, А-80 автобензиний 62, ДТ-ний 26 хоногийн нөөцтэй байгаа гэсэн үг.

Улаанбаатар хотод 67,292 тн шатахууны үлдэгдэлтэй бөгөөд А-80 автобензин 2,713 тн, АИ-92 автобензин 25,882 тн, АИ-95 автобензин 3,704 тн, ДТ 31,744 тн байв. Энэ нь АИ-92 автобензиний 27, АИ-95 автобензиний 51, ДТ-ний 29 хоногийн буюу хэвийн нөөцтэйг УУХҮЯ мэдээллээ.

Шатахууны хувьд баруун бүсэд 13,756 тн, хангайн бүсэд 8,406 тн, төвийн бүсэд 34,051 тн, зүүн бүсэд 8,958 тн нөөцтэй байна.

Манай улс он гарснаас хойш 797.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 17.9 мян.тн, АИ-92 автобензин 267.8 мян.тн, АИ-95/98 автобензин 13.7 мян.тн, ДТ 396.2 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, бусад 76.3 мян.тн байв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.