Японд Монгол Улсын иргэн авто ослоор нас барсан
Японы талаас Монгол Улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр /2022.06.21/ Токио дахь ЭСЯ-нд ирүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн шөнө Японы Йокохама мужийн Исого-кү хотод гурван автомашин мөргөлдөж, ослын улмаас Монгол Улсын нэг иргэн нас барсан юм. Ослын дараа яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь амиа алджээ. Талийгаач 32 настай, эрэгтэй хүн байсан аж.
Гадаад харилцааны яамны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлж, шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.