2022 оны ЭЕШ Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ.

2022 оны ЭЕШ Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ.

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. 

Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулах юм.

Тус төвөөс шалгуулагч нарт зориулан гаргасан зөвлөмжид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг сануулжээ.

Шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.