БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
БНСУ Азийн хөл бөмбөгийн 2023 оны аварга шалгаруулах тэмцээнийг /АШТ/ зохион байгуулах хүсэлтээ Азийн хөл бөмбөгийн холбоонд /AFC/ пүрэв гарагт өргөн барьжээ.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг хүлээн авах хугацаа зургаадугаар сарын 30-ны өдөр дуусах байсан боловч “AFC” 15 хоногоор сунгаж буйгаа мягмар гарагт мэдэгдсэн байна.
Энэ оны тавдугаар сард БНХАУ “COVID-19” цар тахлын улмаас АШТ-ийг зохион байгуулах эрхээсээ татгалзсанаар дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тэмцээнийг зохион байгуулах эрх нээлттэй болсон юм.
БНСУ энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаа талаараа зургаадугаар сарын 20-нд анх илэрхийлж, Солонгосын хөл бөмбөгийн холбоо тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй хотуудаас холбогдох хүсэлтийг хүлээн авч эхэлжээ.
Азийн хөл бөмбөгийн холбоо АШТ-ийг зохион байгуулах хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа зохион байгуулагчийг сонгох шалгаруулах үйл явцыг эхлүүлнэ. Одоогоор Япон, Катар, Австрали, АНЭУ хүсэлтээ гаргасан байна.
2023 оны зургаадугаар сард болох тэмцээнд 24 орны баг тамирчид оролцоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.