БНАСУ "Долоогийн бүлгийн" орнуудад хариу мэдэгдэл хийжээ
Мягмар гарагт өндөрлөсөн "Долоогийн бүлгийн" дээд хэмжээний уулзалтын үеэр Пхеньян удаа дараа баллистик пуужин харваж байгааг удирдагчид буруутгасан. Үүний дараа Умард Солонгос "Долоогийн бүлгийн" орнуудад хариу мэдэгдэл хийлээ.
"Долоогийн бүлгийн" удирдагчид Пхеньян балластик пуужингийн хууль бус туршилтыг үргэлжлүүлж байгааг зэмлэн буруутгаж, Умард Солонгосыг "Үй олноор хөнөөх хууль бус зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахыг" шаардсан юм.
Үүний хариу болгож, Умард Солонгосын олон улсын байгууллагуудын газрын Ерөнхий захирал бямба гарагт Солонгосын төрийн мэдлийн төв мэдээллийн агентлагаар дамжуулан мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр мэдэгдэлдээ, "Долоогийн бүлгийг" АНУ, Япон зэрэг ашиг сонирхлын жижиг бүлэг гэж нэрлээд, дэлхийн хамгийн том цөмийн гүрэн, олон улсын энх тайвныг сүйтгэгч АНУ-ын аюулаас Умард Солонгос тусгаар тогтнолоо хамгаалах эрхтэй гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.