БНАСАУ-д 24 цагийн хугацаанд 2500 гаруй хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн.
БНАСАУ-д өдөрт шинээр илрэх халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо 3000-аас доошилж буурсан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2500 гаруй хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн байна.
Харин халдвараар нас барсан тохиолдлын талаар мэдээнд дурдаагүй байсан бөгөөд зургаадугаар сарын 15-ны байдлаар 73 хүн нас барсан нь халдварын нийт тохиолдлын 0.002 хувьтай тэнцэж байжээ.
БНАСАУ-д дөрөвдүгээр сарын сүүлээс хойш илэрсэн халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо даваа гаргийн 18:00 цагийн байдлаар 4.75 сая давснаас 99.9 хувь нь эдгэрч, 4620 өвчтөн эмчлүүлж байна гэж “KCNA” мэдээллээ.
Тус улсад өдөрт халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо тавдугаар сарын 15-нд хамгийн олон буюу 392 920-д хүрснээсээ хойш буурсаар байгаа бөгөөд зургаадугаар сарын 24-нөөс хойш 10 мянгаас доошилж буурч байна.
Хоёр жил гаруйн турш коронавирусний халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр ирсэн БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрсэн талаар тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.