ОХУ, АНУ харилцан хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна гэдэгт итгэлтэй байна

ОХУ, АНУ харилцан хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна гэдэгт итгэлтэй байна

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ, АНУ цаашид бие биедээ харилцан хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын эрх баригчид илэрхийлжээ.


“Хямралын үеүдэд талууд бие биедээ харилцан хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан бөгөөд цаашид ч ийм байх нь эргэлзээгүй юм. Энэ үе бол бидний амьдралд аюул учруулж буй дайсантайгаа тэмцэхийн тулд хамтран ажиллах ёстой үе юм” хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгджээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж ачсан онгоц ОХУ-аас Нью-Йорк муж улсын нисэх онгоцны буудалд газардсантай холбогдуулан тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


“Их-20 бүлгийн улсууд коронавирусийг ялах зорилгодоо хүрэхийн тулд хамтран ажиллахаар өнгөрсөн долоо хоногт тохиролцсон. Түүнчлэн нэн хэрэгцээ шаардлагатай байгаа нэгнээ эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангахын тулд нягт хамтран ажиллахаар тохиролцсон” хэмээн Ортэгус мөн хэлсэн байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.