Зөвшөөрөлгүй зар, сурталчилгааны самбарыг цэгцлэж байна

Зөвшөөрөлгүй зар, сурталчилгааны самбарыг цэгцлэж байна

Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт баталсан удирдамжийн дагуу 2020.04.01-2020.04.13-ны өдрийн үзлэг шалгалт явуулж байна.


Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.


Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт тавигдах шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгаж, иргэд байгууллага, аж ахуйн иргэдэд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.


Ажлын хэсэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл орон ажиллаж, хяналт шалгалтын дүнг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерт танилцуулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.