Он гарсаар Архангай аймгийн хэмжээнд 1092 удаа газар хөдөлжээ

Он гарсаар Архангай аймгийн хэмжээнд 1092 удаа газар хөдөлжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь газар хөдлөлт бүртгэх Цэцэрлэг салбарын мэдээлснээр 2020 оны 1-р сарын 1-нээс 3-р сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд 1092 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэв.

Эдгээр газар хөдлөлтүүдийг хүчний хувьд авч үзвэл 1-ээс бага магнитудтай газар хөдлөлт 976 удаа, магнитуд 1-тэй газар хөдлөлт 108 удаа, магнитуд 2-той хөдлөлт 7 удаа, магнитуд 3-тай газар хөдлөлт 1 удаа болжээ.

Гурваас бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй аж. Харин 7-оос дээш магнитудаар газар хөдлөх үед том талбай хамарсан сүйрэл болдог байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.