БНСУ-ын “BLACKPINK” хамтлагийн цомгийн урьдчилсан захиалгын тоо хоёр сая давжээ

БНСУ-ын “BLACKPINK” хамтлагийн цомгийн урьдчилсан захиалгын тоо хоёр сая давжээ

БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BLACKPINK” охидын хамтлагийн удахгүй худалдаанд гаргах хоёр дахь бүрэн хэмжээний цомог болох “Born Pink”-ийн урьдчилсан захиалгын тоо хоёр сая давсан талаар тус хамтлагийн менежментийг хариуцдаг агентлаг өнөөдөр мэдээлжээ.

“Ингэснээр “K-pop” охидын хамтлагийн хувьд түүхэн дээд амжилт тогтоолоо. Цомог худалдаанд гарахад цаашид гурван долоо хоног орчмын хугацаа үлдээд байгаа тул урьдчилсан захиалгын тоо гурван саяд хүрнэ хэмээн таамаглаж байна” гэж “YG” энтертайнмент мэдээлсэн байна.

“BLACKPINK” 2020 онд “The Album” нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаснаар цомгийнх нь борлуулалт нэг саяын босгыг давсан анхны “K-pop” охидын хамтлаг болж байжээ.

Харин есдүгээр сарын 16-нд худалдаанд гаргахаар товлоод байгаа “Born Pink” цомгийн хувьд урьдчилсан захиалга авч эхэлснээс долоо хүрэхгүй хоногийн дотор 1.5 сая хувь урьдчилан захиалагдсан тул борлуулалтын өмнөх амжилтыг эвдэх төлөвтэй байна.

Өнөө өглөө хамтлагийн дөрвөн гишүүн АНУ-ын Нью-Жерси муж улсын Ньюарк хотноо наймдугаар сарын 28-нд болох “MTV Video Music Awards-2022” наадамд үзүүлбэрээ толилуулахаар Инчеоны олон улсын нисэх буудлаас хөдөлжээ. Энэхүү наадамд тэд “Оны шилдэг хамтлаг” зэрэг гурван шагналд нэр дэвшсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.