БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургууль эхэлжээ

БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургууль эхэлжээ

БНСУ, АНУ даваа гаргаас ээлжит хамтарсан цэргийн сургуулиа эхлүүлж, БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн аюул заналын эсрэг хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд дөрвөн жилийн өмнө зогсоосон томоохон хэмжээний хээрийн сургуулилалтаа сэргээжээ.

БНСУ-ын өмнөх засаг захиргааны Пёньянтай найрамдах эрмэлзлийн дагуу сүүлийн жилүүдэд хийгээгүй маневрууд зэрэг гэнэтийн шаардлага гарсан үед хийх олон төрлийн сургуулилалтыг багтаасан “Ulchi Freedom Shield” нэртэй хамтарсан сургууль есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Холбоотнууд Пёньян сургуулилалтад нь хариу үйлдэл үзүүлэх нэрийдлээр өдөөн хатгалга хийхээс сэргийлэн сонор сэрэмжээ хадгалж байгаа бөгөөд БНАСАУ үүнийг дайны сургуулилалт гэж зэмлэн буруушаадаг. Энэхүү сургууль нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь БНАСАУ-ын довтолгоог няцаах, Сөүлийн бүс нутгийг хамгаалахад, хоёр дахь хэсэг нь эсэргүүцэн довтлох ажиллагаанд чиглэнэ.

Хамтарсан цэргийн сургуулийн үеэр “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд талууд цэргүүдэд сургуулилалтад оролцохынхоо өмнө шинжилгээ өгөх, амны хаалт зүүх шаардлага тавих зэрэг халдвартай тэмцэх хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.