БНХАУ-ын Сычуаньд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

БНХАУ-ын Сычуаньд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужид орон нутгийн цагаар даваа гаргийн 12:52 цагийн орчимд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж тус улсын Газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлэв.

Газар хөдлөлтийн голомт хойд өргөргийн 29.59 градус, зүүн уртрагийн 102.08 градуст, 16 километрийн гүнд байсан гэж тус байгууллагын мэдээлэлд дурджээ.

Газар хөдлөлтийн голомт нь Лудин тойргийн төвөөс 39 км зайд байсан бөгөөд голомтын эргэн тойрны 5 км-ийн бүсэд хэд хэдэн тосгон байдаг байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл голомтоос 226 км зайд орших Сычуань мужийн нийслэл Ченду хотод мэдрэгджээ.

Хятадын Онцгой байдлын яамны мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан гуравдугаар түвшний хариу арга хэмжээг идэвхжүүлж, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах, аврах ажиллагааг удирдан чиглүүлэх, туслах зорилгоор ажлын хэсгийг илгээжээ.

Лудин тойрогт болсон газар хөдлөлтийн улмаас долоон хүн амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид хожим нь мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.