BA.5, BA.2 хувилбарын улмаас ДЭЛХИЙ ДАХИНД өвчлөл нэмэгдлээ

BA.5, BA.2 хувилбарын улмаас ДЭЛХИЙ ДАХИНД өвчлөл нэмэгдлээ

ДЭМБ-аас мэдээлснээр, дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 580 саяыг давжээ.

Өнөөдрийн байдлаар /2022.08.09/ дэлхий дахинд 581 686 197 хүн ковидын халдвараар өвчилсөн байгаа юм.

COVID-19-ийн тохиолдлуудын дийлэнх нь АНУ-д бүртгэгдсэн билээ. Тус улсад 90 706 508 хүн ковидоор өвчилсөн бол АНУ-ын дараа Энэтхэг улс бүртгэгдсэн тохиолдлын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсад 44 161 899 хүн ковидоор өвчилсөн бол гуравдугаарт Бразил улс 33 924 061 тохиолдол бүртгэгдсэнээр бичигдэж буй.

Дэлхий дахинд Омикроны илүү хурдан тархдаг BA.5, BA.2 хувилбарын улмаас халдварын тохиолдлын тоо өсөж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.