Аун Сан Су Чид зургаан жилийн ял нэмж ногдуулжээ

Аун Сан Су Чид зургаан жилийн ял нэмж ногдуулжээ

Мьянмарын төрийн зөвлөх асан Аун Сан Су Чи авлигын дөрвөн хэрэгт гэмт буруутай нь тогтоогдсон тул шүүх зургаан жилийн хорих ял нэмж ногдуулжээ.

Мьянмарын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, шүүх хурал нийслэл Нейпидо хотноо даваа гарагт болсон бөгөөд түүнийг удирдах албан тушаал хашиж байсан сандаа зах зээлийн үнээс доогуур үнээр газар авсан зэрэг бусад хэрэгт буруутгасан байна.

Даваа гаргийн шүүхийн шийдвэрээр Аун Сан Су Чи цэргийнхэн өнгөрсөн онд төрийн эргэлт хийж, засгийн эрхийг авснаас хойш 10 хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, нийт 17 жилийн хорих ял сонсоод байна. Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан түүнд ийнхүү хорих ял ногдуулж буйг улс төрөөс бүрмөсөн шахах гэсэн оролдлого гэж олон нийт үзэж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.