БНСУ-д Хиннамнор хар салхины улмаас 10 хүн амиа алджээ.

БНСУ-д Хиннамнор хар салхины улмаас 10 хүн амиа алджээ.

БНСУ-ыг дайран гарсан супер хүчит Хиннамнор хар салхины улмаас тус улсад 10 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болжээ. Одоогоор үерийн усанд боогдсон хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эгэл баатруудын түүх мөн цахим орчинд шуугиан тариад байна. 

Кёнжү 

Хар салхинд хамгийн их хохирол амссан Кёнсан аймгийн Кёнжүд 28 настай хүнд даацын автомашины жолооч залуу усанд боогдсон байсан найман машиныг чирч гаргасан нь олны талархлыг хүлээгээд байна. 

Түүнийг "Кёнжүгийн усан хүн" хэмээн нэрлээд байгаа аж. Тухайн өдөр амарч байсан учир SUV маркын машинаараа ойр хавьдаа байгаа тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахаар шийдэн гадагш гарсан Гу Кан Мин бартаат замд жолоо барих хоббитой нэгэн гэнэ. 

Чэжү

Чэжү арал дахь том оврын сомасвал машины жолооч залуусыг "Marvel"-ийн баатруудын нэрээр буюу "Сомасвалын өшөө авагчид" хэмээн нэрлээд байна. 25 тонн жинтэй машинаараа ойролцоох дээлгүүрийнхээ цонхыг хүчтэй салхинд хагарахаас сэргийлэн зогссон тэд их хэмжээний хохирол учирхаас сэргийлж чаджээ.

Сөүл

Гурогийн цагдаагийн хэлтсийн хоёр цагдаа үерлэсэн горхинд гацсан эмэгтэйг аварчээ. Тэднийг очих үел эмэгтэйн нүүр болон гар ил харагдаж байсан бөгөөд мөчирнөөс зүүгдэн арай ядан тогтож байсан аж. Дуудлага авсан даруйдаа очсон тэд эмэгтэйг эсэн мэнд, аюулгүй газар хүргэж чадсан байна. 

Түндэмүн дүүргийн цагдаа нар хийн хоолой дээр нуралт үүссэн байсныг мэдсэн даруйдаа 15 оршиг суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Хий алдсан тохиолдолд оршин суугчид бүгд үхэх аюул нөмрөөд байсан бөгөөд төд удалгүй хийн компанийн ажилчид ирж хоолойг аюулгүй болгожээ. 

Олны сэтгэлийг хөдөлгөсөн түүхээс гадна сэтгэл шимшрэм түүхүүд ч мөн цахим орчинд хөвөрч байна. 

Кёнсан аймгийн Похан хотын нэгэн орон сууцны хорооллын газар доорх зогсоолоос сураггүй алга болсон 9 хүнийг аврах ажилчид олжээ. Харамсалтай нь долоон хүн хэдийнэ амьсгал хураасан байжээ. Амьд үлдсэн 52 настай Кимийн 15 настай хүү түүнд санаа зовон зогсоол руу бууж ирсэн ч амиа алдсан байдалтайгаар олдсон эмгэнэлт явдал гарсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.