Коронавирусний халдвар авсан хүний тоо нэг сая давлаа
Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо нэг сая давлаа гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээллээ. Уг өвчний улмаас 53 мянга орчим хүн нас барж, 210 мянга гаруй хүн эдгэрсэн гэж мэдээлэлд дурджээ.
АНУ-д халдвар авсан тохиолдлын тоо хамгийн их байгаа бөгөөд тус улсад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 1000 гаруй хүн нас барсан байна.
Энэхүү халдварт өвчин 3 сарын өмнө БНХАУ-д анх гарсан билээ. Дэлхий даяарх халдвар авсан хүний тоо нэг сая давлаа гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээлсэн хэдий ч бодит тоо үүнээс ч их байх магадлалтай гэж таамаглажээ.
Коронавирусний халдвар авсан анхны тохиолдол илэрснээс сар хагасын дараа гэхэд тохиолдлын тоо 100 мянгад хүрсэн бол энэ тоо долоо хоногийн хугацаанд 2 дахин нэмэгдэж явсаар нэг саяд хүрээд байна. Нийт халдвар авсан хүмүүсийн дөрөвний нэг нь АНУ-д илрээд байгаа бол тал хувь нь Европт бүртгэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.