БНСУ-ын “BTS хамтлагийнхан цэргийн хугацаат албаа хаахаар болжээ

БНСУ-ын “BTS хамтлагийнхан цэргийн хугацаат албаа хаахаар болжээ

БНСУ-ын BTS хамтлагийн дуучин Жин цэргийн албаа хойшлуулахыг хүссэн өргөдлөө татан авснаар тус хамтлагийнхан цэрэгт явах нь тодорхой боллоо.

Big Hit Music агентлагаас энэ талаар мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд “BTS хамтлагийнхан цэргийн хугацаат албаа хаана гэдгийг бахархалтайгаар мэдэгдэж байна. Бусанд болсон гайхамшигтай тоглолтын дараа тэд ганцаарчилсан тоглолтдоо бэлтгэж эхэлсэн. Армид алба хаах тохиромжтой цаг ч боллоо. Манай хамтлаг байгуулагдсан цагаасаа дэлхийн тавцанд амжилт гаргаж, маш олон рекорд амжилт тогтоон, К-ПОП урсгалыг олон улсын хэмжээнд гарахад тус болсон билээ. Хамгийн ахмад гишүүн Жиний хувьд энэ сарын сүүлээр түүний ганцаарчилсан тоглолт дууссаны дараа армидаа алба хаана. Бусад гишүүд хувийн төлөвлөгөөнийхөө дагуу цэрэгт татагдана. Хамтлаг бүх гишүүдийн алба өндөрлөсний эцэст 2025 онд дахин цуглана. Бид улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ. Yet to Come (The Most Beautiful Moment) бол зүгээр нэг дуу биш. Энэ бол амлалт юм” гэж дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.