БНСУ-ын ослын буулт хийсэн онгоцонд 2 монгол байжээ

БНСУ-ын ослын буулт хийсэн онгоцонд 2 монгол байжээ

Энэ сарын 23-ны 23,07 цагт Сөүл - Себу чиглэлд нисэж байсан Өмнөд Солонгосын “Korean Air” компанийн зорчигч тээврийн онгоц Мактан нисэх буудалд ослын буулт хийсэн билээ. Цаг агаарын байдал муу байсан тул онгоцны эхний хоёр буулт амжилтгүй болсон. Сүүлийн буултаараа онгоц нисэх замаас гарч зогссон юм.

Ослын улмаас онгоцны урд хэсэг эвдэрсэн байна.

Онгоцонд байсан 162 зорчигч, нисэх багийн 11 хүн хөнгөн хэмжээний гэмтэл авсан байна.

Зорчигчид дунд АНУ-ын иргэн 64, БНСУ-ын 47, Филиппиний 30, Канадын 5, Оросын 4, Их Британи, Монгол, Японы тус бүр 2, Бразил, Финланд, Нидерланд, Норвег, Энэтхэгийн тус бүр нэг иргэн зорчиж байжээ.

Ослын шалтгааныг мөрдөн шалгаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.