Rain цуурхал дэгдээсэн этгээдүүдийг шүүхэд өгчээ.
R.A.I.N компани дуучин Rain эхнэрээ хуурсан гэх цуурхал дэгдээсэн этгээдүүдийг шүүхэд өгчээ.
Түүнийг мэргэжлийн гольфийн тамирчин бүсгүйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, эхнэрээ хуурсан гэх мэдээлэл саяхан цацагдсан. Энэ үеэр түүний харьяалагддаг энтертайнментийн зүгээс дээрх цуурхлыг тараасан хүмүүсийг шүүхэд өгөх болно хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ нь зүгээр ч нэг хэлсэн зүйл биш байжээ.
Уг цуурхлыг тараасан хүмүүст холбогдох анхан шатны шүүх хурал энэ сарын 17-ний өдөр болж өндөрлөжээ. Эдгээр хүмүүс дунд нэртэй юүтүбэрүүд болон энгийн иргэд байсан бөгөөд эдгээр хүмүүсийг хоёр болон гурав дахь шатлалын шүүх хурлаар оруулах төлөвлөгөөтэй байгаагаа компанийн зүгээс мэдэгдсэн байна.
Энэхүү цуурхал хамгийн эхлээд нэгэн сэтгүүл дээр гарчээ. Уг нийтлэлд олны танил эхнэртэй нэгэн алдартан гольфчин бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, хэнээс ч эмээх зүйлгүй үерхэж байгаа тухай бичсэн байх аж.. Олон нийт уг нийтлэл дээрх хүнийг дуучин Rain байж болзошгүй хэмээн таамагласан нь цуурхлыг улам дэвэргэжээ.
Цуурхалд өртсөн Rain болон гольфчин бүсгүй хоёул нэг нэгнээ бараг танихгүй, уулзаж байгаагүй гэдгээ мэдэгджээ. Мөн энэхүү цуурхалд жүжигчин Жо Жун Сук өртсөн бөгөөд тэрээр мөн уг хэрэгт ямар ч хамааралгүй гэдгээ баталсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.