"BLACKPINK" хамтлагийг хэт тачаагуй хувцасладаг гэж шүүмжлэв
"Blackpink" хамтлаг к-попын давхар стандартын тухай маргаан дэгдээгээд байна. К-Поп ертөнцөд өөрсийн гэсэн өвөрмөц соёл, дүрэм журам гэж бий. Эмэгтэй алдартнууд хэт задгай хувцаслах нь тохиромжгүй хэмээн үздэг энэхүү ертөнцөд өөрсдийн өнгө төрхийг бий болгон гарч ирсэн "Blackpink" хамтлагийг хэзээ ч тогтсон дүрэм журмыг мөрдөж байгаагүй.
Тэдний хувцаслалт сүүлийн хэдэн сарын хугацаанд бүр ч илүү ил задгай болсон хэмээн интернэт хэрэглэгчид шүүмжилж эхэлжээ. Олон улсын фенүүд нь тэдний энэхүү өөрчлөлтийг харьцангуй нааштай хандаж байгаа болон Өмнөд Солонгосын фенүүд нь шүүмжлэлтэй хандаж эхэлсэн байна. Тэд хамтлагийн стилистийг хэтэрхий "тачаангуй" хувцас сонгож байна гэжээ.
Сүүлийн үед энэхүү тогтсон стандартыг эвдэх алдартнууд ихсэх болсон. Хэвшмэл ойлголтыг ийнхүү эвдсэнээр олон улсад танигдах гарц улам бүр нэмэгдэнэ хэмээн тэд үзэж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.