Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны дөрөв дэх цуврааны 180 гаруй цэргийн алба хаагч энэ сарын 21-ний өдөр эх орондоо ирлээ.

Тэднийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга хурандаа Т.Мөнхбаяр нар хүндэтгэн угтсан юм.

Энэ удаа дээрх бүрэлдэхүүнийг тус мотобуудлагын батальоны захирагчийн орлогч хурандаа Н.Гантөмөр ахалж ирсэн юм.

Мөн тэдний хамт Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан Цэргийн багуудын ээлж хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд хүрэлцэн ирсэн юм.

Дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад ажилласан бөгөөд тэд ажиллагааны газар оронд доорх үүргийг гүйцэтгэжээ. Үүнд: -Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны газар орны бодит байдалтай танилцах, -НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцох, -Цэргийн багт шаардлагатай ажиллагааны газар орны зах зээлээс худалдан авах боломжтой бараа материалыг судлах, худалдааны байгууллагуудтай танилцах, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулах, -Цэргийн багийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, -Мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцэх ажиллагааг зохион байгуулж, дараагийн ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулсан хэмээн албаныхан онцлов.

Энэ үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ "Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэг жил гаруйн хугацаанд нэр төртэйгөөр гүйцэтгэж, эх орондоо ирж буй та бүхэндээ ЗХЖШ-ын удирдлагын өмнөөс баяр хүргэе. Та бүхэн үүргээ амжилттай гүйцэтгэж, эх орон, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж чадсанд талархал илэрхийлье. Та бүхэн хайртай бүхэнтэйгээ амарч, ажиллагааны үеийн ядрал алжаалаа тайлж, аав, ээж, ахан дүүс, хань, үр хүүхдүүдийн хамтаар шинэ оноо сайхан угтаарай" гэдгийг онцоллоо.

БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд буй хурандаа О.Заяатаар ахлуулсан мотобуудлагын батальоны сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн тун удахгүй эх орондоо ирэх болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий хяналтын сонсголыг 13 цагаас эхлүүлэхээр хойшлуулав 2022-12-21

Хяналтын сонсгол : ГЕГ, УЕПГ-ын удирдлагуудын өгсөн МЭДЭЭЛЭЛ 2022-12-22

Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хил гарах зөвшөөрлийг мөрдөн байцаагч өгчээ 2022-12-22

Хаан банкны ажилтан хуурамч гүйлгээгээр ИХ ХЭМЖЭЭНИЙ мөнгө завшжээ 2022-12-23

БНСУ-тай хамтран 4 улирлын хүлэмжийн цогцолбор байгуулах талаар санал солилцлоо 2022-12-24

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ 2022-12-24

Монгол, БНСУ хоорондын нислэгийн талаар санал солилцлоо 2022-12-24

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв. 2022-12-24

Монголын Хөрөнгийн бирж ирэх даваа гарагт хувьцаагаа арилжина 2022-12-24

Бооцоот таавар, Казино, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ 2022-12-26

Г.Занданшатар: Улсын хилийн халдашгүй байдал алдагдсан мэтээр мэдээлж буй нь ташаа явдал 2022-12-26