Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хил гарах зөвшөөрлийг мөрдөн байцаагч өгчээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хил гарах зөвшөөрлийг мөрдөн байцаагч өгчээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан нь үнэн. Гэвч хил гарах зөвшөөрлийг прокурор бус мөрдөж байсан мөрдөн байцаагч нь өгсөн гэж Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажилд хяналт тавих хэлтсийн дарга Н.Баянжаргал хэлжээ.

Нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбоотой байж болох 3 мянга орчим хүнийг байцааж, 70 орчим барилга байгууламжид үзлэг нэгжлэг хийсэн бол 34 үл хөдлөх хөрөнгө битүүмжилж, 17 хүнийг цагдан хорьжээ.

Хоёр өдрийн өмнө Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд, Эрдэнэбат, Алтанхуяг нараас мэдүүлэг авсан байна.

Ерөнхийлөгч асан Баттулга хилээр гарсан асуудлыг “зугтсан” гэж зарим эх сурвалжууд таамаглаж байгаа ч Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Дашдаваа "Хилийн хориг тавих үгүйг мөрдөн байцаагч, прокурор шийдвэрлэдэг. Түүнийг оргосон гэж үзэхгүй" гэх тайлбарыг хийсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.