БНСУ-ын "BLACKPINК" хамтлагийн тоглолтын тасалбар 22000 юань болж өсчээ
Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж байгаа билээ. Энэ сард тус хамтлаг Хонконгд гурван удаагийн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд тоглолт үзэхээр эх газараас ирэх Хятад шүтэн бишрэгчид тасалбарын үнэ хөөрөгдөх томоохон шалтгаан болжээ.
Цар тахлаас үүдэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хязгаарлагдмал байдалд байсан шүтэн бишрэгчдийн нөлөөгөөр тасалбарын үнэ 22.000 юань буюу 11 сая орчим төгрөг болж өсжээ.
Алибаба дээрх Шианью дээр "Born Pink" тоглолтын VIP тасалбар анх 2999 Хонконг доллараар зарагдаж байсан бол энгийн тасалбар 799 Хонконг доллараар зарагдаж байжээ.
Энэ сарын 13-15-ний хооронд зохион байгуулагдах тус тоглолтын тасалбар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх худалдаанд гарсан. Худалдаанд гарснаас хоёр цагийн дараа тасалбар худалдаалагдаж дууссан бөгөөд үүнээс хойш онлайн худалдааны платформууд дээр өндөр үнээр тасалбар худалдаалагдаж эхэлсэн байна.
Эх газраас ирэх шүтэн бишрэгчид тасалбар худалдан авахаас гадна онгоцны тийз, хоол, зочид буудалд буудаллах зэргээр зарлага гаргахаар болж байгаа тухайгаа мөн мэдээлжээ.
Хятадын хил энэ сарын 8-ний өдөр нээгдэнэ. Үүнээс үүдэн тасалбарын үнэ улам бүр өссөөр байгаа хэдий ч үнэнч шүтэн бишрэгчид нь энэ бүхнийг үл харгалзан дурсамж бүтээхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.