БНСУ-д нэг гишүүнтэй өрхийн тоо 10 саяд дөхөж байна
БНСУ-ын хүн амын тоо өнгөрсөн онд гурав дахь жилдээ дараалан буурч, нэг гишүүнтэй өрхийн тоо 10 саяд дөхөж байгааг тус улсын Засгийн газрын тайлан мэдээлэл харууллаа.
Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яамны мэдээлснээр, өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүн амын тоо 51 439 038 байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 0.39 хувиар буурчээ.
Харин нэг гишүүнтэй өрхийн тоо үргэлжлэн өсөж, 9 724 256-д хүрснээр нийт өрхийн /23 705 814 өрх/ 41 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн нийт өрхийн 65.2 хувийг нэг, хоёр гишүүнтэй өрхүүд эзэлжээ. Ингэснээр нэг өрхөд ногдох хүний тоо түүхэн доод үзүүлэлт болох 2.17-д хүрсэн байна.
Хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийн тоо дөрөв дэх жилдээ дараалан буурснаар 25 636 951-т, эмэгтэйчүүдийн тоо хоёр дахь жилдээ дараалан буурснаар 25 802 087-д тус тус хүрчээ. Харин насаар авч үзвэл, 50 гаруй насныхан нийт хүн амын 16.7 хувийг эзэлж байгаа бол 65-аас дээш насныхан 18 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.