БНСУ, АНЭУ хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай санамж бичгийг байгуулжээ.

БНСУ, АНЭУ хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай санамж бичгийг байгуулжээ.

БНСУ, АНЭУ-ын эрх баригчид эрчим хүч, зэр зэвсэг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай харилцан ойлголцлын 13 санамж бичгийг ням гарагт байгуулжээ.

АНЭУ-ын нийслэл Абу-Даби хот дахь ерөнхийлөгчийн ордонд болсон БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, АНЭУ-ын Ерөнхийлөгч Мохаммед бин Заид Аль Нахайян нарын дээд хэмжээний уулзалтын үеэр дээрх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Юн Сок Ёл АНЭУ-д дөрвөн өдрийн айлчлал хийхээр бямба гарагт хүрэлцэн очсон юм. 

Талууд “Эрчим хүчний иж бүрэн стратегийн түншлэл”-ээр дамжуулан хоёр орны эрчим хүчний стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай хамтарсан тунхаглал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны санамж бичиг, газрын тосны нөөцийг хадгалах тухай хамтарсан төслийн хэлэлцээр байгуулжээ. Уг төсөл нь Абу-Дабигийн “Abu Dhabi National Oil Company” компанийн газрын тосыг “Korea National Oil” корпорацын Ёосу дахь үйлдвэрт хадгалж, улмаар нийлүүлэлт саатсан үед БНСУ-д газрын тос түргэн шуурхай худалдан авах боломжийг бүрдүүлэх ажээ.  

Мөн устөрөгчийн үйлдвэрлэл, ашиглалтын тухай санамж бичиг, сансрын салбарт хамтран ажиллах тухай шинэчилсэн санамж бичиг, жижиг, дунд фирмүүдийн хамтын ажиллагааны санамж бичиг, усны нөөцийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг, 2009 оны цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ, Солонгосын “Eximbank” банк болон Абу-Дабигийн үндэсний эрчим хүчний компани “TAQA” хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.