"МИАТ" ТӨХК-аас дараах тайлбарыг өгч байна.

"МИАТ" ТӨХК-аас дараах тайлбарыг өгч байна.

Улаанбаатар-Сөүл чиглэлд ниссэн МИАТ-ийн Боинг онгоц БНСУ-ын "Инчон" олон улсын нисэх онгоцны буудалд газардаж чадахгүй, ослын буулт хийсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Үүнд "МИАТ" ТӨХК-аас дараах тайлбарыг өгч байна. 

ТАЙЛБАР 

2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаарт аяллын нислэг нь Сөүл хотын цаг агаарын нөхцөл байдал буюу Инчён олон улсын нисэх буудал орчимд өтгөн манан татан алсын барааны харагдац зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байсан тул зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллах дүрмийн дагуу Сөүл хотын Кимпо нөөц нисэх буудалд газардсан байна.

Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөц нисэх буудалд буух нь ослын буулт биш юм.

ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн цагийн хуваарь (Улаанбаатар хотын цагаар):

- Чингис Хаан ОУНБ-аас хуваарын дагуу 07:59 цагт хөөрсөн

- Кимпо ОУНБ-д 10:45 цагт буусан

- Кимпо ОУНБ-аас Сөүл хотын чиглэлд 15:00 цагаас хөөрсөн

- Инчён ОУНБ-д 15:51 цагт буусан

- Инчён ОУНБ-аас Улаанбаатар хотын чиглэлд 17:04 цагаас хөөрсөн

- Чингис Хаан ОУНБ-д 20:28 цагт буусан.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мөнгө угаах талаар мэдээлэх үүрэгтэй этгээдийг хянах журмыг батлав 2023-01-14

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 2023-01-14

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ 2023-01-14

Цахим арилжааны туршилтаар 12.8 мянган тонн нүүрс борлуулав 2023-01-14

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа 2023-01-14

"МИАТ" ТӨХК-аас дараах тайлбарыг өгч байна. 2023-01-16

Хөгжлийн банкны зээлийн талаарх нээлттэй сонголд 65 гэрч оролцож байна 2023-01-16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтад оролцов 2023-01-16

Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгө олголт дээр алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, нийт иргэдээсээ уучлал хүслээ 2023-01-17

Н.Учрал: Иргэд 14 хоногийн хугацаанд E-мongolia, Е-halamj системд нэвтэрч, мэдээллээ шинэчлэх хэрэгтэй 2023-01-17

Б.Жавхлан хүүхдийн мөнгөний олголтын хүрээнд тайлбар өглөө 2023-01-17