Н.Учрал: Иргэд 14 хоногийн хугацаанд E-мongolia, Е-halamj системд нэвтэрч, мэдээллээ шинэчлэх хэрэгтэй
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн мөнгийг олгох хүрээнд гарсан алдаа дутагдал, цаашид салбарын түвшинд хийх ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Н.Учрал сайд "Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтыг 2019 оноос дэвшүүлж, хууль, эрх зүй, техник технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж буй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар системүүдийг хуульчилж өгсөн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар E-mongolia систем нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем. Үүнийг дагалдсан Е-halamj, Е-gazar зэрэг нь салбарын дагнасан систем. ДАН систем нь иргэнтэй холбоотой систем. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар төр өөрт байгаа мэдээллийг ашиглахдаа тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй хэмээн үзэж, мэдэгдэх хуудсыг хүргэдэг болсон. Өмнө төр иргэний мэдээллийг ашиглахдаа иргэнд мэдэгддэггүй байсан. Энэ бол том дэвшил. Иймд иргэд 14 хоногийн хугацаанд E-мongolia, Е-halamj системд нэвтэрч, мэдээллээ шинэчлэвэл мэдээллийн зөрүүтэй байдал арилна.
Хүүхдийн мөнгөний асуудал дээр Засгийн газар анх удаа тодорхой томьёоллын тусламжтайгаар холбогдох мэдээллийг тооцоолж, хариуцаж байгаа байгууллагуудын мэдээлэлд суурилан иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Засгийн газраас анх удаа авч хэрэгжүүлсэн энэхүү ажилд мэдээллийн зөрүүтэй байдал бидэнд томоохон саад учруулж, ард иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчиж байна. E-Mongolia, Е-halamj системийн аль алинд нь хүн ажиллаж байгаа хэрэг биш. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, салбарын яамнаас системийнхээ интеграцыг сайжруулахад анхаарч, ажиллаж ирсэн. Цаашдаа Үндэсний дата төвийг "Сloud" болгох тогтоол шийдвэрийг гаргаад, албажаад явж байна" хэмээв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.