ОБЕГ-аас найман ХУРАНДАА цолтон төрлөө
![ОБЕГ-аас найман ХУРАНДАА цолтон төрлөө](http://olnodo.com/media/resized/1200x0/post/2023-03/xeZ3GIvGd4cX8KKRO5QX0S3VlRjvAnWDX7VwP6GX.jpeg)
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярыг угтан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас найман хурандаа цолтон төрлөө.
Тодруулбал,
- ҮАБЗ-ийн ажлын албаны референт, дэд хурандаа Б.Мягмардорж,
- Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, ар талын газрын Төсөв санхүү, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Хаш-Эрдэнэ,
- Эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа,
- Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа С.Бямбасүрэн,
- 179 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Д.Эрдэнэбилэг,
- НОБГ-ын “Аврах анги-105”-ийн дарга, дэд хурандаа М.Мөнхөө,
- Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Батбилэг,
- Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Чинбат,
- ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа О.Батбилэг нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олгов.
Хурандаа цол хүртсэн алба хаагчдыг ОБЕГ-ын удирдах бүрэлдэхүүн хүлээн авч, баяр хүргэж, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.