Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжив
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэв.
Ж.Мөнхбат нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт 2023 оны нэгдүгээр сарын 30-нд гаргасан юм. Тэрбээр өргөдөлдөө ээжийгээ гадаад улсад эмчлүүлэх шаардлага үүссэн тул бүрэн эрхээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн ямар нэгэн байдлаар буруутай мэтээр нийгэмд яригдаж буй асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдахад бэлэн гэдгээ өргөдөлдөө дурдсан аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй ба Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэсэн асуулгаар санал хураалт явуулахад олонх дэмжив. Байнгын хорооны тогтоолын төслийг улмаар чуулганы хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.