Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой 20 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар, Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.