УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ

УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд хэргийн материалтай танилцаж,  Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн мэдээлэл, тайлбарыг сонссоны эцэст дээрх 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕПГ-ын саналыг дэмжсэн байна. Энэ асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Уг асуудлыг үргэлжлүүлэн УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал хурааж шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.