Цоодолын Хулан: Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.

Цоодолын Хулан: Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдэл бичсэнийг хүргэж байна.


Эх болсон ард түмэндээ хүргэх сонордуулга


Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.
Хуулийн байгууллага "хэрэг"-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах, үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.
Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.
"Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ
 
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ" гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.
 
Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.
 
1. Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
 
2. Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.
 
3. Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.
 
Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэх бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.
Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Энх-Амгалан: “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 2023 онд 1500 болгоно 2023-03-29

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ 2023-03-29

МАН-ын бүлэг гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ 2023-03-29

О.Гэрэлт-Од: Нүүрсний хулгай бол хэзээ ч уучилж, хуйвалдан хаацайлж болохгүй том хэрэг 2023-03-30

Гадаад улсад ажиллаж амьдардаг хүмүүст хэрэгтэй 2023-03-30

Цоодолын Хулан: Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ. 2023-03-30

Олон улсын эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. 2023-03-30

Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх зүйтэй гэж үзжээ 2023-03-30

ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг амжилттай залгалаа 2023-03-30

Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхаралд! 2023-03-30

АВТОМАШИН, ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ 2023-03-31