О.Гэрэлт-Од: Нүүрсний хулгай бол хэзээ ч уучилж, хуйвалдан хаацайлж болохгүй том хэрэг

О.Гэрэлт-Од: Нүүрсний хулгай бол хэзээ ч уучилж, хуйвалдан хаацайлж болохгүй том хэрэг

ИЛ ЗАХИДАЛ

1. ЭРХЭМ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

                УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД

                МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН 

                АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ 

                АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Л.ГАНТӨМӨР НАРАА

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГ ГЭХ ТОМ АСУУДАЛ МОНГОЛЧУУДЫН УУР БУХИМДЛЫГ ДЭЭД ЦЭГТ НЬ ХҮРГЭЭД 4 САР ӨНГӨРЛӨӨ. ЭНЭ ХУГАЦААНД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР БОЛОН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙГАА ТУХАЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР МЭДЭЭЛЛЭЖ ЗАРИМ ГИШҮҮДИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭС НЬ ТҮТГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ТУХАЙ ХҮСЭЛТЭЭ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАД ГАРДУУЛСАН. 

НҮҮРСНИЙ ХЭРЭГ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ХОЙШ ТАТСАН, ИРГЭД, АЖ АХУЙ, НЭГЖҮҮДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН ХЭЗЭЭ Ч УУЧИЛЖ БОЛОХГҮЙ, ХУЙВАЛДАН ХААЦАЙЛЖ ХАМГААЛЖ БОЛОХГҮЙ МАШ ТОМ ХЭРЭГ. ЭНЭ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭГДЭХИЙГ, АРД ИРГЭДИЙНХЭЭ ИТГЭЛИЙГ АВАН СОНГОГДСОН БИДНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ТА БҮХНИЙГ ХЭРХЭН АЖИЛЛАХЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН НҮД ЦАВЧИЛГҮЙ МАШ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА. ТА БҮХЭН ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГИШҮҮДТЭЙГЭЭ ХУЙВАЛДАН ТЭДНИЙГ ХАМГААЛЖ, ХУУЛИЙН ӨМНӨ ЖИРИЙН ИРГЭД БИДЭН ШИГ ШУДАРГААР ШАЛГУУЛАХ БОЛОМЖИЙГ ХААХ ЮМ БОЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БИД ШУДАРГА, ЭРХ ТЭГШ НИЙГМИЙН ТӨЛӨӨ МАШ ХАТУУГААР ТЭМЦЭХ БОЛНО. 

2. НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮДЭД ХАВРЫН ДУНД САРЫН ШИНИЙН 8-НЫ БИЛЭГТ САЙН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГИШҮҮД ХЭРГЭЭСЭЭ МУЛТАРЧ ҮЛДЭХИЙН ТУЛД БУСАД ГИШҮҮДТЭЙГЭЭ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ 1 КНОПЫГ 1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВАХ ТОХИРООГ ХИЙЖ БАЙНА, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГИШҮҮДЭЭ АВЧ ҮЛДЭХЭЭР ТОХИРЧЭЭ ГЭХ МЭДЭЭЛЭЛ СОШИАЛ ОРЧИНД ИХ ТАВИГДАХ БОЛЛОО. ТА БҮХЭН ҮНЭХЭЭР Л ЭНЭ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ ЮМ БОЛ УДАА ДАРАА НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ ХЭМЭЭН МЭДЭГДЭН МАТРЫН НУЛИМС УНАГАЖ БАЙХААР ЭР ХҮН ШИГ АЖЛАА ӨГӨӨД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮТГЭЛЗЭЖ БАЙГААД ЖИРИЙН ИРГЭД БИДЭН ШИГ ШУДАРГААР ШАЛГУУЛЧИХ. ШАЛГУУЛААД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ НЬ ТОГТООГДВОЛ НҮҮР БАРДАМ ЭРГЭЭД ИР Л ДЭЭ ГОЁ ШТЭ.  БАЯРТАЙГААР ХҮЛЭЭЖ АВЪЯ. 

ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ЮМ БОЛ ҮХСЭНДЭЭ АЙСАН ЮМ БЭ ???

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ШҮҮХ ХЭН НЭГНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ МӨН ХЭНИЙГ Ч ЯЛ ЗАВШУУЛЖ БОЛОХГҮЙ. 

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 5 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ О.ГЭРЭЛТ-ОД

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.