БНСУ-ын Каннөн хотод ассан ой, хээрийн түймэр суурин газарт орж иржээ
Өмнөд Солонгосын зүүн хойд эргийн Каннөн хотод ой хээрийн томоохон түймэр асаж байна. Түймэрт 70 гаруй байшин шатаж, оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлж байна. Хуурай цаг агаар, хүчтэй салхи нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг албаныхан мэдээлжээ. Салхины хурд секундад 30 метр хүрч ширүүссэн байна. Түймрийн бүсээс 700 гаруй жуулчинг аюулгүй газарт байршуулжээ. Түүнчлэн соёлын үнэт зүйлс, үзмэрүүдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Зүүн эргийн дагуух 15 бага, дунд сургууль үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Түймрийн бүсэд 1410 гал сөнөөгч, 200 галын машин ажиллаж байна. Түүнчлэн гал унтраахад дайчилсан зургаан нисдэг тэрэг хүчтэй салхины улмаас газардахад хүрчээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл бололцоотой бүх техник хэрэгсэл, хүн хүч ашиглан түймрийг аль болох хурдан унтраахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Эх сурвалж: Eagle.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.