Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ХЭРГИЙГ ЦАГААТГАЖ, ХЭРЭГСЭХГҮЙ болголоо
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг асны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсож, хэрэг нь задарч батлан даалтад гараад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.04.19/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Тэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн байдал үүснэ. Үлдсэн хэрэг нь ажиллагаанд байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн, Ажлын хэсэг гарсан" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.