Д.Амарбаясгалан: "Шүүр" ажиллагааны хүрээнд 187 хүнийг ажлаас чөлөөлсөн

Д.Амарбаясгалан: "Шүүр" ажиллагааны хүрээнд 187 хүнийг ажлаас чөлөөлсөн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шүүр” ажиллагааны явцын талаар мэдээлэл хийсэн байна. 

Тэрбээр энэ тухайд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "Тус ажиллагааны хүрээнд нийт 3000 гаруй албан байгууллагаас мэдээлэл ирүүлэх ёстой. Одоогийн байдлаар, 1343 албан байгууллага ЗГХЭГ-т мэдээллээ ирүүлээд байна. Үүнээс 183  байгууллага ямар нэг зөрчилгүй, 1163 нь тодорхой зөрчилтэй гэсэн тайлбар мэдээлэл ирүүлсэн. 4220 зөрчилтэй холбогдуулж 187 хүнийг ажлаас чөлөөлж, 27 хүнд сахилгын арга хэмжээ авч, 172 зөрчлийг арилгасан байна. Үлдэж буй 3000-аад зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээлэл хараахан ирээгүй. Тухайн зөрчлийг хэрхэн арилгасан тухай мэдээллийг тодорхой цаг хугацааны дараа ирүүлнэ" гэлээ. 

"Шүүр" ажиллагаа нь төрийн болон төрийн өмчит компанид хийсэн хууль бус томилгоотой холбоотой зөрчлийг арилгахад чиглэж буй юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Жи Тайм"-ын хохирогч нарт хохирлын мөнгийг олгож байна. 2023-04-18

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ХЭРГИЙГ ЦАГААТГАЖ, ХЭРЭГСЭХГҮЙ болголоо 2023-04-19

Х.Нямбаатар: С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана 2023-04-19

БНСУ дэх  Монгол Улсын Консулын газрын яаралтай тусламжийн утас руу холбогдоход “Битгий залгаад бай” хэмээн ундууцсан  2023-04-19

БНХАУ руу суудлын автомашинтай зорчих боломжийг бүрдүүлнэ 2023-04-19

Д.Амарбаясгалан: "Шүүр" ажиллагааны хүрээнд 187 хүнийг ажлаас чөлөөлсөн 2023-04-19

Х.Нямбаатар: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана 2023-04-19

Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нарын анхааралд! 2023-04-20

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбоход санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана 2023-04-20

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 2023-04-24

УЕПГ: Нүүрстэй холбоотой 7 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 2023-04-24